Thursday, 17 April 2014
Tuesday, 15 April 2014
Хүү маань төрж Монгол улсад
нэгэн иргэн нэмэгдэв. Ам бүл маань 3 байснаа 4 болов. Энэ бол ердийн л нэг
мэдээ, өдөр болгон л хүүхдүүд шинээр төрж байгаа. Гэвч энэ хүү төрөхөд хэчнээн
хүний сэтгэл зүтгэл, хэчнээн өдрийн бэрхшээл зовлон хийгээд хүлээлт, найдвар
орсныг бодохоор гайхалтай. Анх хүүхэдтэй болохыг хүсч Амин Маргад эмнэлгийн Алтангэрэл
эмч дээр очиж эмчлүүлснээс эхлээд Туркт үзүүлсэн эмч нар, жирэмсний бүхий л
хугацаанд хянаж эрүүл саруул хүүхэд төрөх бэлтгэлийг хийсэн Монгол улсын
гавьяат эмч Үйлст, хүүхдийг маань эх барьж авсан Гурван гал эмнэлгийн эмч
Баатарцогт, тэр эмнэлгийн бусад эмч, сувилагч, эх баригч гээд л эмч нарын зөв
оношилгоо, эмчилгээ, анхаарал, тусламжийн үр дүнд хүү маань энэ дэлхийд эсэн
мэнд төрлөө дөө. Тэгээд хайрт хань, ээж нар болон ажлын хамт олон, ах эгч, дүү нар гээд бусад
хүмүүсийн тус дэм, залбирлын хүчинд эрүүл саруул сайхан хүүтэй боллоо. Ийнхүү
хүүг маань төрүүлсэн эмч нар болон бусад бүх хүмүүстээ чин сэтгэлийн талархлаа
илэрхийлье!
Sunday, 6 April 2014
Subscribe to:
Posts (Atom)